Галын дохиолол дуугарахад сандралгүй гарах, утаатай орчинд аюулгүй шилжих, усны ослын үед өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр тусламж дуудах, газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах, анхны тусламжийн үндсэн үйлдлүүдийг сургалтын хэрэгсэл дээр дадлагажих зэрэг нь зөвхөн онолын мэдлэг биш, амь нас хамгаалах чадвар юм.



Боловсрол гэдэг зөвхөн мэдлэг олгох биш, амьдралын бодит нөхцөлд тэр мэдлэгээ ашиглаж чаддаг хүнийг төлөвшүүлэх явдал юм.






