Олон улсын менежментийн стандартуудаар баталгаажлаа

Олон улсын менежментийн стандартуудаар баталгаажлаа

Share: Facebook
2026-10-02

 

Хүлэг Интернэшнл сургууль, цэцэрлэг олон улсын менежментийн стандартуудаар баталгаажлаа

Хүлэг Интернэшнл сургууль, цэцэрлэг нь боловсролын үйлчилгээний чанар, байгууллагын менежмент, хүүхэд хамгаалал, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр олон улсын болон холбогдох стандартын шаардлагыг хангаж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

“МонСертф” ТҮБ-аас Хүлэг Интернэшнл сургууль, цэцэрлэгт чанарын менежмент, боловсролын байгууллагын менежмент болон дээрэлхэлт, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээнүүдийг гардуулсан юм.

Хүлэг Интернэшнл сургуулийн баталгаажуулалт

Манай сургууль дараах стандартуудаар баталгаажлаа.

  • ISO 9001:2015 – Чанарын менежментийн тогтолцоо. Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг тогтвортой хангах, тасралтгүй сайжруулахад чиглэсэн стандарт.
  • ISO 21001:2025 – Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо. Суралцагчдын хэрэгцээ, оролцоо, сэтгэл ханамжийг эрхэмлэсэн боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалтын тогтолцооны стандарт.
  • UNI 12000:2025 – Дээрэлхэлт ба цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, тэмцэх менежментийн тогтолцоо. Суралцагчдын аюулгүй байдал, эрхийг хамгаалах, дээрэлхэлт болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн менежментийн тогтолцооны стандарт.

Онцлох үйл явдал: “МонСертф” ТҮБ-ийн мэдээлснээр Хүлэг Интернэшнл сургууль нь UNI 12000:2025 стандартын баталгаажуулалтыг Монгол Улсад анх удаа авсан байгууллага боллоо.

Хүлэг Интернэшнл цэцэрлэгийн баталгаажуулалт

Хүлэг Интернэшнл сургууль нь “Хүнлэг, хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг иргэнийг төлөвшүүлнэ” гэсэн алсын хараа, “Хүн чанар, бие бялдар, оюун ухаан, бүтээлчээр суралцах чадварыг цогцоор нь хөгжүүлдэг тэргүүний сургууль байна” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, суралцагч бүрийн хөгжил, аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна.

Чанартай боловсрол, аюулгүй орчин, тасралтгүй хөгжил

Эдгээр баталгаажуулалт нь Хүлэг Интернэшнл сургууль, цэцэрлэгийн хувьд боловсролын үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулах, суралцагч бүрийн хөгжил, оролцоог дэмжих, хүүхэд бүрд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн чухал үйл явдал юм.

Бид байгууллагын менежментийн тогтолцоогоо тасралтгүй хөгжүүлж, багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг улам сайжруулахыг зорьж байна.

“Хүсэл эрмэлзэлтэй, хүнлэг, чадварлаг дэлхийн иргэнийг төлөвшүүлнэ” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд Хүлэг Интернэшнл сургууль, цэцэрлэг нь чанартай боловсрол, хүүхэд хамгаалал, аюулгүй орчныг эрхэмлэн ажилласаар байх болно.

Чанар бол нэг удаагийн зорилго биш — тасралтгүй сайжруулалтын соёл юм.