Wellbeing хөтөлбөр

Хүүхэд сурч боловсрох явцдаа цогц байдлаар хөгжиж, өөрийгөө болон бусдыг ойлгон хүндлэх чадвартай

Huleg International School

Хөтөлбөрийн танилцуулга

Wellbeing хөтөлбөр нь сурагчдыг зөв дадал хэвшилтэй, эерэг зан чанартай, өөртөө итгэлтэй, хамт олонтойгоо ажиллах чадвартай, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулах иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн хүмүүжил, хөгжлийн хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго

Зорилгын үндсэн чиглэлүүд

 
 

1. Өөрийгөө хөгжүүлэх

  • Өөрийгөө таньж мэдэх
  • Өөртөө итгэх итгэлтэй болох
  • Амьдралын зөв дадал хэвшил бий болгох
  • Асуудлаа олж харах, шийдвэр гаргах
 

2. Сэтгэл хөдлөлийн ур чадвар

  • Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгох
  • Сэтгэл хөдлөлөө удирдах
  • Тэвчээр, тэсвэр хатуужилтай болох
  • Эерэг хандлага төлөвшүүлэх
 

3. Ёс суртахуун, зан чанар

  • Суурь зан чанарыг төлөвшүүлэх
  • Хариуцлагатай үйлдэл хийх
  • Санаачилгатай байх
  • Нийгэм, байгальд эерэг хувь нэмэр оруулах
 

4. Нийгмийн ур чадвар

  • Эерэг харилцаа тогтоох
  • Хамтран ажиллах чадвар нэмэгдүүлэх
  • Маргааныг эв зүйтэй шийдвэрлэх
  • Бусдын мэдрэмж, үзэл бодлыг хүндэтгэх
 

5. Эерэг сургууль, хамт олон

  • Аюулгүй, халуун дулаан орчин бүрдүүлэх
  • Багш, эцэг эх, сурагчдын харилцааг бэхжүүлэх
  • Хүлэг соёлыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх
Хөтөлбөрийн зорилт

Боловсролын түвшин бүр дэх хөгжлийн чиглэл

 
 

Бага боловсролын түвшин

Сурагчид Wellbeing хөтөлбөрөөр хичээллэж зөв дадал хэвшил, эерэг зан чанар-аа хөгжүүлнэ.

 

Суурь боловсролын түвшин

Сурагчид хүний амьдралын мөн чанарыг ойлгож ухааран, өөртөө итгэлтэй, өөдрөг бодол санаатай, зорилготой, сайн хүний эрхэм шинжүүдийг эзэмшсэн бие хүн болж төлөвшинө.

 

Бүрэн дунд боловсролын түвшин

Сурагчид өөрийн болон гэр бүл, хот, дэлхийн хэмжээний асуудлуудад байр сууриа илэрхийлж, хамтран бодит шийдэл дэвшүүлэн, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх замаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэгч сайн үйлийн эзэн болж хөгжүүлнэ.

 

Багш нар

Багш нар Wellbeing хөтөлбөрийг хэрэгжүүлж эерэг зан чанар, ёс зүйд суралцахаас гадна сурагчдад зориулсан хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүйд суралцана.

 

Эцэг эх, асран хамгаалагчид

Эцэг эх, асран хамгаалагчид хамтран суралцаж, хүүхдүүдээ сайн хүн болж хөгжихөд нь үлгэрлэн хувь нэмэр оруулна.

Орчин

Хөтөлбөр хэрэгжих орчин

 

1. Сэтгэл санааны орчин

  • Шавь нараа чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэтгэн харьцах
  • Өөрөө үлгэрлэн хэрэгжүүлдэг байх
  • Ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандах
  • Хүүхдийн нууцыг чанд хадгалах
  • Тэвчээртэй сонсогч байх
  • Эерэг талыг нь олж дэмжин хөгжүүлэх
  • Эрүүл мэнд, нэр хүнд, амжилтыг хамгаалж дэмжих

2. Материаллаг орчин

  • Хөтөлбөрийг цогцоор нь туршин хэрэгжүүлэх
  • Хөтөлбөрийн ном, гарын авлага ашиглах
  • Нэмэлт ном зохиолыг багш, сурагчид хамтран ашиглах

3. Үйлийн орчин

  • Сурагч бүр туршин хэрэгжүүлэгч байх
  • Анги, сургууль нь харилцан суралцах орчин байх
  • Гэр бүл нь дадал хэвшүүлэх, дэмжих орчин байх
  • Шилдэг дадал, зан чанарыг баталгаажуулж гэрчилгээ олгох
Гэрчилгээ:
Бага ба суурь боловсрол — “Зан чанарын гэрчилгээ”
Бүрэн дунд боловсрол — “Сайн үйлийн эзэн”
More About The Program

Ангийн түвшин бүрийн Wellbeing хөтөлбөртэй танилцах

I–II анги, суурь боловсрол, бүрэн дунд боловсролын түвшин бүрийн дэлгэрэнгүй агуулга, хэрэгжүүлэх арга зүй, зорилтыг тусад нь үзэх боломжтой.